Виз гаргаж өгнө гэж залилагсад 805 иргэнийг 300 саяар хохироожээ

2018-10-11 13:33      ГэрэгМН

Сүүлийн үед виз гаргаж өгнө, виз мэдүүлэх, хөнгөлөлтэй зээл авахад зуучилна гэх зэргээр олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал, сүүлийн гурван жилд пирамид тогтолцооны аргаар залилсан гэмт хэрэгт 14,000 орчим иргэн 26 тэрбум төгрөгөөр, визтэй холбоотой гэмт хэрэгт 805 иргэн 300 орчим сая төгрөгөөр өртөж хохирсон байна. Цагдаагийн мэдээллээс харахад 2018 оны эхний  есөн сарын байдлаар 3924 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин ихэссэн гэсэн судалгаа гарчээ.

Мөн залилах гэмт хэрэг иргэдийн эрхзүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн хэрэгцээ хэрэгцээнээс үүдэлтэй байдаг. Тиймээс богино хугацаанд ашиг олох санал тавьсан байгууллага, хувь хүнийг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхийг нягтлахыг цагдаагийн байгууллаас зөвлөж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх