“Чингис хаан” нисэх буудалд БНСУ-ын иргэн 5,230 ам.доллар бүхий цүнхээ гээснийг олж өгчээ

2018-10-11 12:59      ГэрэгМН

ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд өчигдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчих гадаадын иргэний гээсэн их хэмжээний валют, эд зүйлсийг илрүүлж эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн байсан бөгөөд цүнхэнд 5,230 ам.доллар, бичиг баримтын хамт байжээ.

Нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр тогтмол 2-3 зөрчил илэрдэг. 

Зорчигч болон нисэх буудлаар үйлчлүүлэгч иргэд гар цүнх, тээш, гар утас, түрийвч, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсээ орхиж, гээгдүүлдэг гэж ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд хэлж байв.

Эх сурвалж: ТЦА




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх