Дэлхийн агаарын температурыг тогтоон барихыг уриаллаа

2018-10-10 09:30      ГэрэгМН

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын тусгай комисс БНСУ-ын Инчон хотод “Дэлхийн агаарын температур 1.5 хэмээс дээшлүүлэхгүй байх тухай тусгай тайлан”-гаа гаргажээ.  

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон олон мэргэжилтнүүд, үйл ажиллагаа явуулж, агаарын температурыг 1.5 хэмээс дээшлүүлэхгүй байлгахын тулд хичээл зүтгэл гаргахыг улс орнуудад хандан уриалсан аж.

Уур амьсгалын дулаарал одоогийн хурдаар цааш үргэлжилбэл дэлхийн агаарын температур 2030-2052 оны хооронд аж  үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулбал 1.5 хэмээс дээшлэх төлөвтэй байна.  

Дэлхийн агаарын температурыг  1.5 хэм дотор тогтоон баривал, хүн төрөлхтөн, экологийн системийн аль алинд нь ашигтай гэж тэмдэглэжээ.

Гутерриш мөн мэдэгдэл хийж, тусгай тайланд дэлхий нийтэд хандан сэрэмжлүүлэг өгч, агаарын температур дунджаар 2 хэм ба 1.5 хэмээр дээшлэхийн ялгааг дэлхий нийтэд анхааруулж "Агаарын температурт хагас хэмийн ялгаа гарснаар уур амьсгал тэс өөр болно" гэжээ.

Төлөвлөгөө ёсоор, “Дэлхийн агаарын температур 1.5 хэмээс дээшлүүлэхгүй байх тухай тусгай тайлан”-г энэ оны 12-р сард Польшийн Катовичид нээгдэх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх их хуралд дэвшүүлж, улс орнуудын засгийн газар “Парисын гэрээ”-г хянан хэлэлцэхэд лавлагаа болгох гэнэ.

Энэ удаагийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх их хурал “амжилтад хүрэхгүй байх эрхгүй”, олон улсын хамтын нийгэмлэг “Парисын гэрээ”-г хэрэгжүүлэх нарийвчилсан тогтоолын талаар заавал тохиролцоонд хүрэх ёстой гэж Антонио Гутерриш уриалсан байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

дэлхийн агаарын температурыг тогтоон барих ямар ч боломжгүй

2018-10-10 13:22    66.249.82.218

Сэтгэгдэл нэмэх