Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжинэ

2018-10-09 13:47      ГэрэгМН

“Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ы санхүүжилтээр хэрэгжиж эхэлжээ. Энэ хугацаанд суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох системийн үүрэг голлон гүйцэтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байна.

Энэхүү системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС яамны сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болж байна.

Эцэг эхчүүдийн хувьд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэж байгаа юм.

Та Google Play Store-оос ESIS аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой болно. Боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх