Сингапурт бага ангийн сурагчдаас шалгалт авахаа больжээ

2018-10-09 12:21      ГэрэгМН

-Боловсрол бол өрсөлдөөн биш-

Сингапур боловсролын салбартаа өөрчлөлт оруулж эхэлжээ. Тэд бага болон дунд ангийн сурагчдаас шалгалт авахаа больжээ. Учир нь тус улсын Боловсролын сайд Онг Ие Кунг “боловсрол бол өрсөлдөөн биш. Энэхүү өөрчлөлт нь суралцагсдад анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгож, өөрийгөө бусадтай харьцуулалт хийж, сурлагадаа хэт анхаарал тавихаас зайлсхийхэд оршино” гэдгийг онцолсон юм.

Дараагийн жилээс эхлэн нэг болон хоёрдугаар ангийн сурагчдын бүх шалгалтыг хасч байгаа аж. Гэхдээ энэ нь тэдний сурлагын чанарыг үнэлэхэд саад болохгүй харин ч ахиц дэвшил авчирна гэж судлаачид үзэж байгаа аж.

Тус улсын боловсролын яамны мэдээлснээр багш нар гэрийн даалгавар өгөх боловч түүнийг тоогоор биш аливаа дүрс өнгө бусдгаар дүгнэхээр болжээ. Ахлах ангийн сурагчдын хувьд үнэлгээний шалгуур хэвээр байх бөгөөд илүү академик боловсрол эзэмшүүлэхийг хичээж буйгаа салбар яамнаас мэдээллэсэн байна.

Боловсролын сайд Онг Ие Кунг “Нэг болон хоёрдугаар ангийн хүүхдийн хичээлийг санй муу гэж дүгнэх нь уламжлалт хэв маяг. Гэхдээ бид энэ системийг өөрчилснөөр хүүхдүүд Боловсрол олохын тулд өрсөлдөх шаардлагагүйг ойлгож, зөвхөн өөрийгөө хөгжүүлж, суралцах боломжтой болно” гэдгийг онцолжээ.

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zzzzzzzzzzz

zuv, uhaantai hugjiltei oron saihan yumoo, bid ch ataarhaad l suuj bhaas doo

2018-10-09 13:11    66.181.167.213

Сэтгэгдэл нэмэх