Д.Трамп АНУ-ын сонгуульд ОХУ оролцсон гэх хэргийг хариуцаж буй Род Росенстенийг халахгүй гэв

2018-10-09 11:23      ГэрэгМН

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад ОХУ хөндлөнгөөс оролцсон хэргийг” шалгах ажлыг хариуцсан Хууль зүйн яамны орлогч сайд Род Росенстенийг албан тушаалаас нь халахгүй" гэж өчигдөр мэдэгдлээ. Ингэснээр Росенстентэй холбоотой хэрэг түр хаагдсан байна.

Трамп сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Росенстен бид хоёр сайхан харилцаатай байдаг" гэжээ. Үүний дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч "Трамп, Росенстений хамт мөн өдөр нисэх онгоцоор Флорида муж улсын Орландо хотод очиж үйл ажиллагаанд оролцсон. Тэр хоёр нисэх онгоцонд хэдэн арван минут ярилцсан" гэв.

Росенстен бол АНУ-ын Хууль зүйн яамны 2 дугаар хүн бөгөөд онцгой шүүгч Роберт Муллерийн хариуцаж байгаа “Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад ОХУ хөндлөнгөөс оролцсон хэргийг” шалгах ажлын хэсгийн ахлагч юм. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх