Ханхүү Харриг Их Британиас АНУ-д суух элчин сайдаар илгээхийг уриаллаа

2018-10-09 10:38      ГэрэгМН

Их Британий парламентын гишүүн Том Тагендхэт ханхүү Харриг улс үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор АНУ-д Их Британиас суух элчин сайдаар явуулахыг уриаллаа.

Том Тагендхэт, ​​Тереза Мэйд хандан бусад улс орнуудад эх орныхоо дүр төрх, үнэлэмжийг сайжруулах чадвартай шинэ элчин сайдуудыг томилохыг мөн уриалав.

Улс төрчийн бодлоор дэлхийд алдартай хунтайж Харри мөн элчин сайд болох ёстой аж. Үүнээс гадна Тагендхэт хааны гэр бүлийн гишүүнийг Вашингтон руу илгээхийг чухлыг тэмдэглэжээ.

Харригийн эхнэр Меган Маркл америк хүн учраас залуу хунтайжид ажиллахад хамгийн тохиромжтой газар гэж улс төрч үзэж байгаа аж. Тагендхэт энэ саналыг Atlantic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гаргасан байна.

Тэрбээр Засгийн газрын зүгээс бүх гадаад харилцааг зохицуулж байх супердепартамент бас байгуулахыг уриалав.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх