Египтийн 14 настай охин усан доор 55 цаг байж дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ

2018-10-09 09:02      ГэрэгМН

Хоёр өдрийн туршид шингэний хольцоор хооллох нь асуудал биш, харин усан доор амьтдын нүдэн дээр ийнхүү хооллон унтах нь тийм ч таатай амар зүйл биш байх.

Усан доор шумбаад ийш тийш явахгүйгээр шумбан орсон газраа хамгийн удаан байх дэлхийн рекордыг 14 настай Египет охин шинээр тогтоосон байна. Залуу шумбагч Риим Ашраф Акабагийн булангийн ёроолын усанд шумбаад усанд нийт 55 цаг байсан аж.

Охин хэдэн жилийн турш усанд шумбахаар нухацтай бэлдэж байсан бөгөөд чөлөөт минут бүрийг тэнгист сургалт хийхэд зарцуулахыг хичээж байжээ. Түүний аав болох Египетийн тэнгисийн цэргийн офицер, охиныхоо хүсэл эрмэлзэлд нөлөөлсөн гэнэ.

Шинэ рекордыг тогтоохын тулд Шарм-аль-шейх амралтын хотхоноос холгүй хэдэн сарын турш бэлтгэл сургуулилт хийсэн байна. Риим усан доор дасан зохицож унтах хамгийн хэцүү байсан гэж үзэж байгаа боловч эрхэм зорилгынхоо төлөө тэр үүнийг даван туулсан бөгөөд өмнөх рекорд амжилтыг давж гарчээ.

Өмнөх дэлхийн рекордыг Австралийн 38 настай тамирчин усанд 15 цаг шумбан тогтоосон байжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх