Ливи улсад Европыг зорих гэсэн 600 мянган хууль бус цагаач орогнож байна

2018-10-08 16:09      ГэрэгМН

Саяхан олон улсын цагаачдын байгууллага "Одоо Ливид 600 мянган хууль бус цагаач орогнож байна" гэж мэдэгджээ.

Олон улсын цагаачдын байгууллагын Ливийн нийслэл Триполи дахь хэрэг эрхлэх газраас мэдэгдэл гаргаж, "Энэ оны 7, 8-р сарын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Ливийн нутагт 41 улс орон, бүс нутгийн 600 мянган цагаач орогнож байна. Үүнд Балба, Египет, Чад, Судан, Нигерийн хууль бус цагаачид хамгийн олон эхний 5-д орж байна" гэжээ.

Тус мэдэгдэлд "Олон улсын цагаачдын байгууллага одоо Ливийн засгийн газартай хамтран ажиллаж, Ливийн нутаг дахь цагаачдыг сайн дурын үндсэн дээр эх оронд нь буцааж байна" гэж дурджээ.

Ливийн нутаг дахь цагаачдын байрнуудад цагаачид багтахаа больсон байна. Баривчлагдсан хууль бус цагаач иргэд, нууцаар хил давах явцад осолдсон усан онгоцноос аврагдсан цагаачдыг эдгээр газар түр байрлуулж байгаа юм. 

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх