Залуучуудын олимпийн анхны медалийг Г.Тэмүүжин авлаа

2018-10-08 10:03      ГэрэгМН

Аргентин улсад зохиогдож буй Залуучуудын III Oлимпийн наадмын анхны МӨНГӨН медалийг жүдогийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин авлаа.

Тэрээр 55 kг-д 1-р тойрогт хийлж , дараа нь Колумбийн Хуан Монтеалегрег иппоноор ялж, Украйны жудочийг цэвэр ялж , аваргын төлөө Беларусийн Артём Коласовт хожигджээ.

Г.Тэмүүжин нь 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө , 2018 оны Азийн өсвөрийн цомын тэмцээнээс алтан медальтай өсвөрийн шилдэг тамирчин юм. Тэрбээр Чингэлтэй дүүргийн БТСГ-ын С.Баяржаргал багшийн гарын шавь бөгөөд энэ олимпод Л.Лувсандэмбэрэл дасгалжуулжээ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх