Хүндийг өргөгч М.Анхцэцэг хүүтэй болжээ

2018-10-07 11:22      ГэрэгМН

Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох Мөнхжанцангийн Анхцэцэг хүүтэй болжээ. Тэрбээр энэ долоо хоногт амаржсан байна. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг.

М.Анхцэцэг “Рио 2016” олимпийн наадмын дараа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Драмын театрын жүжигчин бөгөөд энэ онд “Гэгээн муза” олон улсын наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх