Намрын нээлтийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

2018-10-07 11:03      ГэрэгМН

Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар товлосон ч Бөхийн холбооныхны талцалаас болж барилдааныг “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах боломжгүй болж хойшлуулсан.

Ингээд өчигдөр буюу аравдугаар сарын 6-нд “Алдар” спорт хорооны зааланд намрын нээлтийн барилдаан боллоо.

Барилдааныг Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулсан байна. Барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглосноос Саруул сайжрах, үлэмж бадрах Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлжээ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх