Захиргааны хэргийн шүүх Д.Муратыг цагаатгах шийдвэрийг хэвээр үлдээжээ

2018-10-05 08:33      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Д. Муратад холбогдох хэргийн зургаа дахь удаагийн шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд болжээ. Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан шийдвэрийг хэвээр баталжээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд нийслэлийн Прокурорын газраас Д.Мурат болон М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан юм.

Түүнчлэн хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх