У.Хүрэлсүх УИХ-ыг тараах эрхтэй байна гэдэг нь....

2018-10-04 09:09      ГэрэгМН

Засгийн газрын танхимд ганцаараа УИХ-ын гишүүн бус нэг нөхөр байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. 32 ба 33-аараа хуваагдсан намынх нь гишүүд нэг дургүйгээ хүрвэл засгийг нь нэг л өдөр унагаад хаячихаж мэдэх тул У.Хүрэлсүх өөрөөсөө бусад сайдуудаа танхимаас бүрдүүлэх санал гаргаж,тэр нь хувь амбицтай гишүүдэд таалагдсанаар одоогоос яг жилийн өмнө танхим бүрдсэн билээ.

Ингэхдээ Ерөнхий сайдтай нийлээд Засгийн газрын 16 гишүүнийг танай ба манай тал (МАН-ын хуучин дарга.Энхболдын талаас ба шинэ дарга У.Хүрэлсүхийн тал)-аас тэнцүү хуваан авах зарчмаар танхим бүрдсэн.

У.Хүрэлсүхийн хувьд “танай талын” сайдууд нэг хэсэгтээ л Ерөнхий сайдынхаа үгэнд орохгүй пээдийсэн гэдэг.Гэвч засаг нь бүтэлгүйтвэл өөрөө ч бас бүтэлгүйтэх учраас хүссэн ч,эс хүссэн ч нэг, хоёр М.Энхболдын  фанатаас бусад нь Ерөнхий сайдаа дагаж эхэлжээ. Тэднийг “танай талынхан” манайхаас урвасан гэлцдэг аж. Тиймдээ ч АТГ-аар “оролдуулах” гэх мэтээр хариугаа авахыг оролддог гэх.

Энэ мэтчилэн Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадахгүй, бүтэн жил өнгөрсөн атал  Ерөнхий сайд өдгөө ч “танай тал”-ын сайдтай ажиллах гэж зовж яваа.

Хэрвээ парламентын засаглалтай ч Ерөнхий сайддаа эрх мэдэл өгдөг зарим улс орнууд шиг У.Хүрэлсүх өөрийн толгойгоор танхимын сайдуудаа томилсон бол  магадгүй энэ Засгийн газар маш олон асуудлыг шийдэж, У.Хүрэлсүх байнга хэлдэг шударга ёсоо тогтоож эхэлсэн байх биз ээ.

Гэтэл “Москва ханиад хүрэхэд Улаанбаатар найтаана” гэгчээр нэг яамны газрын даргыг солих гэсний төлөө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулган дээр дайраад байхаар хэрхэн шударга ёс тогтоох билээ,хэнтэй хэрхэн яаж хариуцлага тооцох билээ? Ерөнхий сайд нэг удаа “26 газрын дарга томилуулчихаад ханаагүй УИХ-ын гишүүн байна” гэж хэлсэн удаатай.

Хэрвээ Үндсэн хуулиар одоогийн  парламентын засаглалаа боловсронгуй болгосон өөрчлөлт хийвэл, өөрөөр хэлбэл сонгодог парламентын засаглалд шилжвэл У.Хүрэлсүх өөрөөсөө бусад сайдуудаа  өөрөө томилох бөгөөд өөрөө  л зөвхөн УИХ-аас  томилогддог болох юм. Сайдуудаа өөрөө мэдэж томилно гэдэг эргээд тэдэнтэйгээ хариуцлага тооцох боломжтой болно гэсэн үг. Өнөөдөр гэтэл МАН-ын дарга,Ерөнхий сайдаас ч “том” даргын хүн сайд болчихоод “У.Хүрэлсүх чи юу юм бэ” гээд пээдийгээд зогсож байгаа нь гажуудал юм.

Хэрвээ сонгодог парламентын тогтолцоонд шилжиж чадвал өөр нэг асуудал тов тодорхой болох нь төсвийн хуваарилалт ба зарцуулалт.

Төсөв хэлэлцэх энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд өөрийн тойргийн ба тойргийн бус хувийн эрх ашгийн мөнгөнүүдээ суулгах гээд ил,далд түмэн лобби,шантааж хийнэ.УИХ-ын гишүүдийн төсвийн хуваарилалт, зарцуулалтад оролцох эрхийг бараг л Сангийн сайдтай ижилдүү гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Ер нь бол төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс нэг Ерөнхий сайдаасаа гадна 76 Ерөнхий сайдтай юм шиг л болно. Төсвийн төслөө эрх биш боловсруулж, өргөн барьсан юм болохоор Сангийн сайд багцлах гэж оролдоно. Тэгэнгүүт тал талаас дайрч давшилсаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж өргөн барьсан төсөл сэмэрхий дээл шиг юм болж хоцрох вий.

Өчигдөр гэхэд л байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “мөрөөдлийн жагсаалт” хэмээн давшилж суусан.Эрхэм гишүүдийн шантааж,шахаа эхэлж байгаа нь тэр.Сонгуулийн өмнөх жилийн улсын төсвөө батлуулах гэж Сангийн сайд их ч зовно доо хөөрхий.   

 Хэрвээ Ерөнхий сайдад эрх мэдэл өгсөн парламентын тогтолцоонд шилжвэл талаар нэг тарааж хаядаг улсын төсвийн хуваарилалт ба зарцуулалтыг Засгийн газар мэдэж хийнэ ээ гэсэн үг. Өнөөдөр бол жижиг мажоритароор сонгогдсон УИХ-ын гишүүдийн шахаасаар төсөв батлагдах маягтай, улмаар улсын нэгдсэн төсөв гэх утга алдагдсаар ирсэн.Ийм байхад төсвөөр дамжин явагдах улсын хөгжлийн бодлого ч хэрэгжихгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд боловсон хүчний томилгоог төсвийн эрх мэдэлтэй нь өгч байж ялсан нам бодлогоо хэрэгжүүлж,бас улсаа хөгжүүлээд,шударга ёсыг ч тогтоох боломжтой гэсэн үг. 

Дээр нь нэмээд УИХ-ыг тараах эрх  бас У.Хүрэлсүхэд байх ёстой гэдэг нь мөнөөх сонгодог парламентын тогтолцоогоо бүр төгөлдөржүүлж байгаа хэрэг. УИХ улстөржөөд,эсвэл “танай,манай”-гаараа хуваагдаад  Засгийн газраас оруулж өгсөн бодлогыг нь баталж өгөхгүй бол У.Хүрэлсүхийн саналаар парламентыг тарж болно.

Өөрөөр хэлбэл,ажлаа хийхгүй улстөржөөд байгаа УИХ-ыг тараая гэж гудамжинд,эсвэл сошиалд орилох үр дүнгүй,эзэн биегүй  үйлдлийг эзэнтэй болгоё гэж байгаа юм. Тэр эзэн нь Ерөнхий сайд. Одоогийн Үндсэн хуулиар УИХ-ын олонхиор УИХ тарах тухай зааж өгсөн байдаг. Хэдий муу ч УИХ-ын гишүүд өөрөө  өөрийнхөө эсрэг УИХ-аа тараах уу? Хэзээ ч үгүй.

 Т.Үлэмж




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

JAGSAAL TSUGLAANAAR ASUUDLIIG ZAAVAL SHIIDDEG ZURSHILASAA SALAHGUI BOL UTASNII TSAANA HEN BAIGAA N MEDEGDEHGUI GEMT HEREGTENTEI IJIL

2018-10-07 15:52    64.119.24.39
ergetsuulen bodohuid

Delhii niitiin shishigiig dagah ni yun buruu baihav dee. Gehdee mongol hunii bolood toriin tusheed gegchidiig nyagt nyambai shuun tungaah estoi. Eronhiilogch,eronhii said geed ulsiin huvi zayag atgaj baigaa erhemuud oorsodoo es zuitei medleg bolovsrol saitai, dadlaga turshlaga hurimtluulcan "estoi l dorvoor darsan at" gegch shig achaa daah tenhee suusan erhem baih estoi. Onoodor mongol iim erhem nen hovordoj baigaa negnee "shoosel" gegcheer gutgen harluulah ajillagaag hiij harluulj orond ni uls ardiin tomoohon salbariig ch udirdaj uzeegui ,ih dee end tendehiin toriin bus baiguullagiin terguun gegch alba hashij zavsar choloond ni tsunh barigch yabcan U.Hurelsuh metiin doldoinuud garch irsend l hamag uchir ni baigaa yum.

2018-10-06 13:34    124.126.2.170
ergetsuulen bodohuid

Delhii niitiin shishigiig dagah ni yun buruu baihav dee. Gehdee mongol hunii bolood toriin tusheed gegchidiig nyagt nyambai shuun tungaah estoi. Eronhiilogch,eronhii said geed ulsiin huvi zayag atgaj baigaa erhemuud oorsodoo es zuitei medleg bolovsrol saitai, dadlaga turshlaga hurimtluulcan "estoi l dorvoor darsan at" gegch shig achaa daah tenhee suusan erhem baih estoi. Onoodor mongol iim erhem nen hovordoj baigaa negnee "shoosel" gegcheer gutgen harluulah ajillagaag hiij harluulj orond ni uls ardiin tomoohon salbariig ch udirdaj uzeegui ,ih dee end tendehiin toriin bus baiguullagiin terguun gegch alba hashij zavsar choloond ni tsunh barigch yabcan U.Hurelsuh metiin doldoinuud garch irsend l hamag uchir ni baigaa yum.

2018-10-06 13:34    124.126.2.170
Tungaan bod!!!

Ug ni songodog parlamentai baih ni neg taldaa delhiin niitiin handlagad niitseh ch manaih shig toriin tusheed gegchid ni ooroo tolovshoogui Uhnaagiin Hurelsuh metiin ongiroo sagsuu deer ni medleg bolobsrol taaruuhan,turshlagagui hund buh erh medliig ogno gedeg galzuu hund hutga bariulahtai agaar neg yum.Ene bol hatuu unen shuu.

2018-10-06 13:16    124.126.2.170
иргэн

Зөв. Парламенттай орнуудын жишгээр Гүйцэтгэх засглалын эрхийг нэмэгдүүлж, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох хэрэгтэй.Тэр цагт ажилласан шиг ажиллах бодит нөхцөл бүрдэнэ. Болохгүй бол Ерөнхий сайдыг огцруулж болно шүү дээ. Төсөв хэлэлцэхэд 76 Ерөнхий сайд хаа гужяар нь тас татаад аманд ч үгүй, хамарт ч үгүй болгодог тэр аргаараа энэ төслийг будаа болгочихгүй шиг ончтой засч залруулж батлаасай.

2018-10-05 21:50    202.9.43.227
ЗГ-ЫН ТАРААХ ЁСТОЙ ДЭМЖИНЭ

ХҮРЭЛСҮХ ЧАМД ЯМАРЧ ЧАДАМЖ АЛГА ТОЛГОЙ ДУТАЖ БНА АР ЗЭЭЛ БҮР Л ИХДЭЖ БАЯР ЭЛБЭГЭЭ ЭНХБОЛД ОО ШОРОНД ХИЙ ЧАДАХГҮЙ БНА ЧАЛАМЖ АЛГА ЗАЙД ХҮРЭЛСҮХ ЧИ

2018-10-05 11:19    64.119.18.176
ЗГ-ЫН ТАРААХ ЁСТОЙ ДЭМЖИНЭ

ХҮРЭЛСҮХ ЧАМД ЯМАРЧ ЧАДАМЖ АЛГА ТОЛГОЙ ДУТАЖ БНА АР ЗЭЭЛ БҮР Л ИХДЭЖ БАЯР ЭЛБЭГЭЭ ЭНХБОЛД ОО ШОРОНД ХИЙ ЧАДАХГҮЙ БНА ЧАЛАМЖ АЛГА ЗАЙД ХҮРЭЛСҮХ ЧИ

2018-10-05 11:19    64.119.18.176
зочин

давхар дээлтэй ЗГын гишууд дангаараа УИХ д олигтой ажиллаж харагдахгуй хумуус сайд болж олны шуумжилэлд байгаа шуу дээ Ер нь ЗГ чинь УИХын нэг байнгын хороо болсон юм бишуу

2018-10-05 07:25    103.212.117.177
ИРГЭН БНА

БАЯР ЭНХБОЛД БАНГАБАНДИ БАДАНЖУНАЙ ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ОО ШОРОНД ШААЧИХ ТИЙМ ЛАГ ЮМ БОЛ ЧАДАХГҮЙ ХҮРЭЛСҮХ Ч ХУЛГАЙЧ ГЭСЭН МӨНХБАТ ХЭЛЖ БАЙСАН ЮМДАГ МАН ҮНЭН БУЗАР ХУЛГАЙЧИД БАЙДАГ НАМ ШТЭЭ

2018-10-04 23:55    103.229.120.235
МАН ЯЛЗ

БУЗАР ХҮРЭЛСҮХ ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ АРД ТҮМЭН БИД ЧАДНА ШҮҮ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ПИЗДА

2018-10-04 23:54    103.229.120.235
ШААДАГ ҮХЭЛ ХҮРЭЛСҮХ БАНЗАЛ

ХУДЛАА ХУЦСАН ШЭЭС ХҮРЭЛСҮХ ТА ШҮҮ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ АЛДХААС АЙЖ БАЙНА ГЭСЭН ШААДАГ НОХОЙН ГӨЛӨГ ЯМАРЧ ЧАДАМЖГҮЙ ШЭЭС ГЭДЭГИЙГ Ч МЭДЛЭЭ ЗҮГЭЭР ЗАЙЛ ЛАЛАР МИНЬ

2018-10-04 23:52    103.229.120.235
иргэн

энэ үлэмж гэдэг нөхөр төрийн бодлого мэдэж байж олон юм бичдээ.10 жилийн хүүхдээс л дор сэтгэх юм.Та нарын энэ үйлдэл чинь Хүрэлсүхэд чинь гай болохоос гавьяа алга байгааг сана Үлэмж гуай.Ингэж бичлээ гээд энэ ЗГ сайжрах уу.Энэ сайтынхан шударга зөв зүйлээ дэмжиж бай.Шударга бай.Өмнөх ЗГ энэ ЗГ шиг л байгаагүй шүү.Төр түмний итгэлийг хөсөрдүүлж луйвараар гарч ирсэн нөхдүүдийн нүгэл нь түрүүчээсээ л гарч байна даа.Үнэнд гүйцэгдэнэ гэдэг чинь энэ дээ Үлэмж гуай.

2018-10-04 14:07    103.50.206.62
Зочин

Дээрх хүн шиг сэтгээд байвал Монгол улс өнгөрсөн 20 жил шигээ ирээдүйд хэдэн жил ч болсон хөгжихгүй, учир нь атгаалжин хар мангасын үлгэр Монгол улсад үргэлжиж байгаа. Ямар ч боловсролтой, хүн чанартай хүн сайд болоод энэ тогтолцоогоороо идүүлээд юу ч хийж чадахгүй байна гэдгийг Монголчууд одооноос ойлгож эхэлж байна. Бид ийм жижиг сэтгэлгээнээс салж тогтолцоог өөрчилж илүү өөр түвшинд хөгжүүлэх шаардлага тулгараад байна.

2018-10-04 12:27    202.179.25.93
Зочин

Хүрэлсүх өөрийн найз гэсэн хэдэн мудакуудаа сайд болгочих байлгүй.Тэгхээр арай өөдтэй хүнээр Ерөнхий сайд болгож байж энэ асуудлаа ярь

2018-10-04 09:33    103.212.117.253

Сэтгэгдэл нэмэх