Авлига авсан МХЕГ-ын хоёр даргыг ажлаа нь чөлөөлжээ

2018-10-02 10:58      ГэрэгМН

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг бусдаас их хэмжээний авлига авсан хэмээн ажлаас нь чөлөөлжээ. Тэд 500 гаруй сая төгрөг хахуульд авсан хэргээр энэ оны эхээр АТГ-т шалгагдаж эхэлсэн аж.

Хавтаст хэрэг одоогоор Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Анхан шатны шүүхэд хавтаст хэрэг нь одоогоор ирээгүй байгаа гэнэ.

МХЕГ-аас энэ хоёр даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч, өнөөдрийг хүртэл орных нь хүнийг томилоогүй, хэлтсийн дарга нь давхар орлож байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх