Үр шилжүүлэн суулгах хүсэлтэй хүмүүс БНСУ,ОХУ-ын эмнэлгүүдэд их ханддаг

2018-10-02 10:26      ГэрэгМН

 

Эх болох хүсэлтэй эмэгтэйчүүд хаа нэгтээ зүрхэндээ мөрөөдөл тээн алхаж яваа.Мөрөөдөл биелэх эсэх нь урт удаан хугацааны эмчилгээ, мөнгө төгрөг, эмнэлгийн үйлчилгээ гэхчилэн олон зүйлээс хамаарна.

Харин Монголд ээж болох хүсэлтнүүдийн асуудал эрх зүйн зохицуулалтгүй явж иржээ. Уг асуудлыг зохицуулахаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь хуулийн төсөл санаачилсан ба УИХ намрын чуулганаараа хэлэлцэхээр төлөвлөжээ.

Зарим нэг тоо баримт сонордуулья.

....Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Монгол хүний үргүйдлийн шалтгаан” судалгааны дүнгээс үзэхэд нийт үргүйдэлтэй хосын дунд эмэгтэйчүүдийн 34,8 хувь, эрэгтэйчүүдийн 55,6 хувь нь ямар нэг эмгэг өөрчлөлт илрээгүй буюу шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй, эмэгтэйчүүдийн 56,3 хувь нь анхдагч, 43,7 хувь нь хоёрдогч үргүйдэлтэй гарчээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өртсөн байдлыг харахад эрэгтэйчүүдийн 44,1 хувь нь, эмэгтэйчүүдийн 43,9 хувь нь уг халдварт өртөж, үүнээс 25,1 хувь нь бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр, эмэгтэйчүүдийн 23 хувь, эрэгтэйчүүдийн 53 хувь нь бэлгийн дааврын үзүүлэлтийн хувьд  ямар нэг өөрчлөлт буюу дотоод шүүрлийн тогтолцоонд эмгэгтэй байна.

Харин Үндэсний статистикийн хорооны албан мэдээлэл судалгаанаас харахад  судалгаанд хамрагдсан гэрлэсэн буюу хамтран амьдрагчтай  байгаа 15-49 насны  8674 эмэгтэйчүүдийн 5,1 хувь нь  үргүйдэлтэй буюу сүүлийн 5 жилд хүүхэд төрүүлээгүй, жирэмснээс хамгаалах арга огт хэрэглэдэггүй, хүүхэдтэй болохоор төлөвлөсөн боловч жирэмслэхгүй байгаа гэж, 6,8 хувь нь цэвэршсэн/саваа авахуулсан гэж, 11,9 хувь нь  үргүйдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Эхэнд өгүүлсэнчлэн эх болох хүсэлтэй эмэгтэйчүүд бидний дунд алхаж яваа. Тэдний асуудлыг шийдэх буюу  үргүйдэл болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцаа Монголд аль хэдийнэ үүссэн.

Гагцхүү хуулийн харилцаагүй явж иржээ.  

Үргүйдлийн асуудалтай, үр шилжүүлэн суулгах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлтэй иргэд БНСУ болон ОХУ-ын эмнэлэгт их ханддаг аж.

 БНСУ-д 2015 онд  зорчихоор эмчилгээний виз авсан 3700, 2016 онд 3100, 2017 онд 3800, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 1900 хүн байгаа нь гадагш эмчилгээ, үйлчилгээнд явах хүсэлтэй, түүнээс нөхөн үржихүйд туслах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлт их байгааг харуулж байна.

Үргүйдэлд хүргэдэг олон шалтгаан байна. Эмэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэдэг гол шалтгаанд бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, түүнээс үүдэлтэй умайн гуурсан хоолойн битүүрэл, бага аарцгийн наалдац сорвижилтын өөрчлөлт (35-40%), дотоод шүүрлийн хямрал (4-40%), эмэгтэйчүүдийн бусад өвчин (15-25%) ордог бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн төрөлхийн болон олдмол шээс бэлгийн замын эмгэг, халдвар, хавдар, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдах, генийн эмгэг, дархлалын хүчин зүйлс зэрэг шалтгааны улмаас үүсдэг.  

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Монгол хүний үргүйдлийн шалтгаан” судалгааны дүнгээс үзэхэд нийт үргүйдэлтэй хосын дунд эмэгтэйчүүдийн 34,8 хувь, эрэгтэйчүүдийн 55,6 хувь нь ямар нэг эмгэг өөрчлөлт илрээгүй буюу шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй, эмэгтэйчүүдийн 56,3 хувь нь анхдагч, 43,7 хувь нь хоёрдогч үргүйдэлтэй байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өртсөн байдлыг харахад эрэгтэйчүүдийн 44,1 хувь нь, эмэгтэйчүүдийн 43,9 хувь нь уг халдварт өртөж, үүнээс 25,1 хувь нь бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр, эмэгтэйчүүдийн 23 хувь, эрэгтэйчүүдийн 53 хувь нь бэлгийн дааврын үзүүлэлтийн хувьд  ямар нэг өөрчлөлт буюу дотоод шүүрлийн тогтолцоонд эмгэгтэй байна.

 

Г.Саруул

 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх