Буриадын дуурийн театрт монголчуудыг ажиллуулахгүй гэж хөөжээ

2018-09-28 17:30      ГэрэгМН

Буриадын нийслэл Улаан-Үдийн дуурийн театрт монголчуудыг ажиллуулахгүй гэж хөөсөн гэнэ. Энэ тухай МУГЖ дуучин Г.Ариунбаатар өөрийн нүүр номондоо бичжээ. Автономит Буриад улсын ерөнхийлөгч Цыденов нь өөрийн биеэр тус театрт заларч хөөсөн аж.

Тэр бүү хэл Соёлын сайд нь манай гавьяат дуучны багш Даримаг бас ажлаас нь халсан гэнэ. Юу болсон юм болдоо. Буриадын театрт талийгаач П.Ганбат агснаас эхлээд Монголын олон дуучид ажиллаж байсан билээ.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх