Ц.Нямдоржийн "дүү" гэгдэх "ТЭЦ-4"-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жил хорих ял оноожээ

2018-09-26 10:19      ГэрэгМН

Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас "Дулааны IV цахилгаан станц" Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Анхбаярыг саатуулсан. Улмаар гэрт нь нэгжлэг хийсэн.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ, "Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам долларын шахааг "Эрдэнэт" үйлдвэрт хийсэн" хэмээж байсан. Энэхүү мэдэгдлийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд"  гэсэн тайлбар өгч байлаа. 

Харин С.Анхбаярт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. Түүнтэй хамт Л.Дэмбэрэлнямыг мөн шүүсэн байна.

Улмаар С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноожээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх