Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт хууль зөрчин томилгоо хийжээ

2018-09-26 09:26      ГэрэгМН

Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байгааг өчигдөр АТГ-аас мэдээллээ.

  Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлжээ. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сүүлийн нэг жилийн хугацаанд   98 хүнийг шинээр томилсон гэнэ.

Гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгаснаар бол  гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад таваас доошгүй жил ажилласан  боловсон хүчнийг ажиллуулах ёстой ч уг шаардлагад нийцээгүй  Ч.Балдандоржийг Орхон аймгийн гаалийн даргаар томилжээ.

Харин  Баян-Өлгий аймгийн гаалийн газрын даргаар   Сакейн  Хавалыг ашиг сонирхлын зөрчил үүссээр байтал Баян-Өлгийн гаалийн даргаар томилжээ. Эдгээр хоёр томилгоог   Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт хууль зөрчин хийсэн байна.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх