Ц.Нямдоржид Б.Амгаланбаатар нарыг нийтийн хорих руу шилжүүлэх эрх байхгүй гэв

2018-09-25 16:41      ГэрэгМН

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг жирийн дэглэмтэй ангид шилжүүлсэн тухай мэдээлэл зарим сайтад гарсныг эх сурвалж няцаалаа.

Хэвлэлд дурдсанаар тэднийг Хууль зүй, дотоод хэогийн сайд Ц.Нямдоржийн шийдвэрээр жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлсэн тухай мэдээлсэн.

Хуулиараа бол Хууль зүй, дотоод хэргийн сайдад яллагдагчийг ямар хорих ангид ял эдлүүлэхийг шийддэг эрх мэдэл байдаггүй аж. Харин шүүхээс яллагдагчид ял оноохдоо аль хорих ангид ял эдлэх вэ гэдэг шийдвэрийг гаргадаг байна. Тодруулбал шүүхээс гаргасан шийдвэрт заасны дагуу яллагдагчийг хорих ангид нь шилжүүлж, ялыг нь эдлүүлдэг гэсэн үг.

Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар чанга дэглэмтэй хорих анги, жирийн дэглэмтэй хорих анги гэсэн хэллэг халагдаж, хаалттай хорих анги, нээлттэй хорих анги болон өөрчлөгджээ.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулан, дээр нэр дурдсан гурван яллагдагчид 21-24 жилийн хорих ял оноосон бөгөөд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар хаалттай дэглэмтэй 429 , Т.Чимгээ  407 дугаар хорих  ангид ял эдэлж байгаа гэнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх