Хэвлийгээр явагч 400 гаруй амьтантай хамт амьдардаг Франц эр

2018-09-25 16:18      ГэрэгМН

Францын 67 настай иргэн Филипп Жилле гэртээ 400 гаруй мөлхөгч амьтантай хамт амьдардаг аж. Энэ талаар “Reuters” агентлагаас сурвалжлага бэлтгэн хүргэжээ.

Түүний гэрт аварга том могой, матар зэрэг амьтан амьдардаг байна. Тэрбээр амьтдаа гараараа хооллож ундлан тэднийг хайрлан өсгөдөг байна.   

Филипп Жилле 20 гаруй жилийн турш энэхүү амьтдыг олж, тэжээж байгаа аж. Аварга матар эзнээ байхгүй үед орон дээр унтаж гэрээ хамгаалдаг байна. Түүний цуглуулгад 50 кг жинтэй аварга мэлхий, матар, могой зэрэг ховор амьтад багтдаг. Тэрбээр сэтгүүлчдэд хандан "Бид тэднийг ойлгодоггүй, үзэн яддаг, аймшигтай гэж боддог. Амьтдыг хайрлах хэрэгтэй” хэмээсэн юм.

Г.Ням




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх