Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа

2018-09-19 09:58      ГэрэгМН

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Их-Уул багийн нутаг Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Шатсан ойг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байсан юм.

Учир нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сэдэвт сургалт зохион байгуулах захирамж гаргасан бөгөөд уг захирамжийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдыг хамруулан сургалт зохион байгуулахаар болжээ.

Энэ сургалтын нэг хэсэг нь шатсан ойн цэвэрлэгээ бөгөөд сурагчдад Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл орж, дараа нь мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээнд оролцуулсан байна.

Статистик мэдээллээс харахад:

    Монгол Улсын хэмжээнд 18,7 сая га ой байгаагаас 1,708,266 сая га буюу 9.4 хувь нь шатсан

    Завхан аймагт 732,065 га буюу улсын нийт ойн дөрвөн хувь байдаг ч ойн 133,089 га буюу 18,17 хувь нь шатсан байна.

    Харин Их-Уул сумын 123,569 га ойн 27,799 га буюу 22,5 хувь нь шатжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцах үеэр Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат:

“Ар ганга уул нь 2002 оны их түймрээр шатсан. Түймэр 577 га талбайг хамарсан. Энэ удаагийн цэвэрлэгээний ажлаар 168 га талбайг цэвэрлэх юм. 66 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч, нийт 2200 гаруй хүн ойн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, оролцож байна. Мөн ойн цэвэрлэгээ хийхийн тулд Тосонцэнгэл сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 200 хүнд хөрөөчний мэдлэг олгож, сургалтад суулгасан.  Ойн цэвэрлэгээнд сайн дураараа