Багш нарын ажил хаялт албан ёсоор зогсч,цалинг 20 хувиар нэмэх тохиролцоонд хүрлээ

2018-09-14 19:11      ГэрэгМН

БСШУСЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,МҮЭХ-ны Багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар өнөө орой ажил тарсны дараа мэдээлэл хийж,    тохиролцоонд хүрсний дагуу ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хичээл хэвийн үргэлжлэхээр болж байгааг мэдээллээ.

БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.БАЯРСАЙХАН:

Өнөөдрөөс албан ёсоор ажилт хаялт зогсохоор боллоо. Ирэх даваа гаригт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор хэвийн  үргэлжилнэ.  2019 оны нэгдүгээр  сарын 1-нээс шат дараалалтайгаар  цалинг 2020 он хүртэл нэмнэ.

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЭХ-НЫ ДАРГА Ж.БАТЗОРИГ:

 Багш нарын цалин, хөлс бусад салбараас доогуур байсан. МҮЭХ-ноос хэлэлцээрт орж,тодорхой тохиролцоонд хүрч чадлаа.  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс  ажлын ачааллыг үнэлдэг болж, нормоос давсан хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо. Ирэх онд багш нарын цалинг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Мөн 2014 оноос хойш багш, эмч нарын цалингийн ялгаа 4.3 хувь байсныг арилгахаар болсон.   Төрийн үйлчилгээний албан хаагч 25 мянган хүний цалинг ижил хэмжээнд авчирч байна.   

Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсныг өөрчлүүлж,  20-иос доошгүй хувиар нэмэх  тохиролцоонд хүрлээ.

БСШУСЯ-наас өнгөрсөн  ажил хаялтын өдрүүдэд орхигдсон хичээлийг   хэрхэн нөхөх талаар нийслэл болон аймгуудын боловсролын газарт зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Г.Саран 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх