JPMorgan Chase дэлхийн санхүүгийн шинэ хямралын цаг хугацааг “тооцоолжээ"

2018-09-14 13:59      ГэрэгМН

2008 оны хямралын арван жилийн ойд зориулан гаргасан судалгаандаа “Дэлхийн санхүүгийн шинэ хямрал 2020 онд эхлэх болно” хэмээн JPMorgan Chase холдинг санхүүгийн компаний шинжээчид анхааруулсан тухай Bloomberg агентлаг мэдээллээ.

Таамаглал зохиогчдын үзэж байгаагаар, шинэ хямралын үр дагавар нь эмх замбараагүй байх гэнэ.

Шинжээч Жон Норманд, Федерико Маникарди нар 2007-2008 оны дэлхийн хямралын үеэр S & P 500 индексийг оргил уналт буюу 54 хувиар бууруулсан гэжээ. Шинжээчдийн тооцоогоор дараагийн хямралын явцад, хөрөнгийн зах зээлийн уналт, ийм том хэмжээнд хүрэхгүй гэнэ. Учир нь хөгжиж буй орнуудад хөрөнгийн утга ихээхэн буурсан үзүүлэлттэй холбоотой ажээ.

Норманд, Маникарди нар дараагийн хямралын үргэлжлэх хугацааг таамаглаж чадахгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ нь маш олон муу зүйлүүдээс хамаарах аж.

Үүний зэрэгцээ, есдүгээр сарын эхээр Марко Коланович, JPMorgan Chase-ийн судалгаагаар дэлхийн макро эдийн засгийн үзүүлэлт болон үүсмэл тоон үзүүлэлт нь дараагийн санхүүгийн хямрал ирэхдээ маш ноцтой аюул болж, "Хөрвөх чадварын их хямрал" болно гэж анхаарууллаа.

Шинжээч 2019 оны эцэс хүртэл шинэ хямрал эхлэх магадлал бага, харин Хятад, АНУ-ын худалдааны зөрчил нь хямралыг хурдасгах, эсэхүл эхлэлийг хойшлуулж болно гэж тэмдэглэсэн байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх