Баабар:Сэтгүүлчдэд ард түмнийг түүчээлэх, хүмүүжүүлэх үүрэг байхгүй

2018-09-14 10:39      ГэрэгМН

Өчигдөр Монголын өдөр тутмын сонинуудын II форум  болж, панел хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар оролцжээ. Тэрбээр, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд ард түмнийг түүчээлэх, ухамсар суулгах, боловсон болгох, хүмүүжүүлэх үүрэг байхгүй, нийгэм юу сонирхож байна, тэр мэдээллийг л хүргэх ёстой гэсэн байна.

Ингээд түүний хэлсэн үгнээс хүргэе.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд ард түмнийг түүчээлэх, ухамсар суулгах, боловсон болгох, хүмүүжүүлэх үүрэг байхгүй, нийгэм юу сонирхож байна, тэр мэдээллийг л хүргэх ёстой. 

 Чөлөөт нийгэм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ашиг олох ёстой. Гэхдээ хуулийн болон уламжлалын хязгаар бий. Тухайлбал, хүн гүтгэж, доромжилж болохгүй гэх мэт хязгаарыг давах ёсгүй.

Бусад бүх мэргэжлийн нэгэн адил сэтгүүл зүйн салбар маш том өрсөлдөөн дунд явдаг. Сэтгүүл зүйн салбарынхан мэргэжлийн өрсөлдөөнтэй байж л хүмүүсийг дагуулна. Гэхдээ сэтгүүл зүй гэхээсээ илүүтэй энэ өрсөлдөөн дундаас хувь сэтгүүлч гарч ирээсэй гэж боддог.

Хуулийн, уламжлалын, ёс зүйн, ёс суртахууны хэр хэмжээндээ л явж байвал юу дуртайгаа л хийх хэрэгтэй.  

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх