Швейцарьд дэлхийн хамгийн том, хамгийн хүнд цахилгаан машиныг бүтээжээ

2018-09-13 14:14      ГэрэгМН

Швейцарийн автомашин хөгжүүлэгчид Komatsu HD 605-7 өөрөө буулгагч машин дээр ажиллажээ. Швейцари мэргэжилтнүүд өөрөө буулгагч машиныг 4500 кг зай бүхий хамгийн хүнд цахилгаан автомашин болгож хувиргажээ.

Швейцарийн Ломмис хотод тэд 45 тоннын Komatsu HD 605-7 өөрөө буулгагч машиныг бүрэн цахилгаан машин болгон өөрчилсөн байна. Шинэ машиныг цэнэглэх 4.5 тонн жинтэй батерейг үйлдвэрлэжээ.

Бүрэн цахилгаан уг машин ил уурхайд аль хэдийн ажиллаж эхэлсэн байна. Цахилгаан машин нь өдөр бүр ойролцоогоор 65 тонн хад чулуу зөөж байгаа аж.

Одоогоор Komatsu HD 605-7 цахилгаан өөрөө буулгагч ачааны машин дэлхийн хамгийн том, хамгийн хүнд цахилгаан ачааны машин гэж тооцогдож байна.

Хэрэв туршилт амжилттай болбол олноор нь үйлдвэрлэх гэнэ. Швейцарь улсын уул уурхайн компаниуд өөр 8 өөрөө буулгагч машиныг цахилгаан болгох амлалтыг өгчээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх