Эдийн засгийн нөхцөл байдал ба цалин нэмэх шаардлага

2018-09-12 12:05      ГэрэгМН

 Засгийн газар багш нарын цалинг энэ сарын 1-нээс 8-30 хувиар нэмсэн. Гэвч үүнийг хангалтгүй хэмээн үзсэн хэсэг бүлэг багш энэ сарын 03-наас эхлэн ажил хаясан нь  өнөө хүртэл тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байна. Энэ хугацаанд мянга мянган хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдсөөр... Засгийн газар болон багш нарын хоорондын энэхүү эцэс төгсгөлгүй тэмцлийн хохирогч бидний ирээдүй хойч болсон залуус, үр хүүхэд болж байгаа нь эдийн засгийн хямралаас илүүтэй хямралыг нийгэмд авч ирээд байна. Иргэд, эцэг эхчүүд, сурч боловсрох их хүслээр жигүүрлэсэн энхрий бяцхан үрс биднээс шийдэл нэхсээр... Засгийн газарт төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх боломж бололцоо бий юу? Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмсэнээр иргэдийн амьдрал сайжирч, Монголын эдийн засаг нэг шатаар ахих уу? Эдгээр асуултад хариулах эдийн засгийн бодит нөхцөл байдал болон цалин болон цалингийн нэмэгдлийн талаарх 24 баримтыг бид Та бүхэнд хүргэж байна. 

БАРИМТ 1

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 814 сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.

БАРИМТ 2

Ерөнхий боловсролын нийт сургуулийн 660 нь төрийн өмчийн, 154 нь хувийн хэвшлийн сургууль байна.

БАРИМТ 3

Ерөнхий боловсролын нийт сургуульд 30 мянга гаруй багш ажиллана

БАРИМТ 4

Татвар төлөгчдийн мөнгөнөөс 183 мянган төрийн албан хаагч цалин авдаг. Энэ нь 1.8 их наяд төгрөг бөгөөд Засгийн газар төсвийнхөө таван төгрөг тутмынхаа нэг төгрөгийг цалинд зарцуулдаг байна.

БАРИМТ 5

Цалинг 50 хувиар нэмэхийн тулд дахин нэг их наяд төгрөг хэрэгтэй.

БАРИМТ 6

Засгийн газар дахин их наяд төгрөгийн өр тавих эсвэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам гээд бүтээн байгуулалтын ажлуудаа ирэх онд хийхгүйгээр цалинг 50 хувь нэмж болох аж.

БАРИМТ 7

Төрийн албанд 183 мянган хүн ажилладаг бол хувийн хэвшилд 1.1 сая хүн ажилладаг байна. Төрийн албанд ажиллагсадтай харьцуулахад энэ нь 6 дахин их тоо юм. Төрийн албан хаагчдын цалинг нэмснээр 1.1 сая хүн хөлд нь чирэгдэж, 3.2 сая иргэний амьдрах өртөг шууд өснө гэсэн үг.

БАРИМТ 8

Инфляци буюу үнийн өсөлт одоогоор найман хувьтай байгаа бөгөөд төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмснээр инфляци улам өсөх магадлалтай. Нэмсэн ч мөнгө цаас болно гэж эдийн засагчид үзэж байгаа аж.

БАРИМТ 9

Цалинг инфляцитай уялдуулан нэмдэг зах зээлийн хуультай. Үүний дагуу он гарангуут буюу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалинг үе шаттай нэмэгдүүлэхээр болсон.

БАРИМТ 10

БСШУС яам 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Багш нарын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулалыг 60 хувиар тогтоож олгох чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.

БАРИМТ 11

Мөн БСШУСЯ энэ оны эхнээс Сургууль , цэцэрлэгийн хэмнэгдсэн зардал, нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн

БАРИМТ 12

Засгийн газар багшийн цалинг энэ есдүгээр сарын 1-нээс 8-14 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

БАРИМТ 13

Энэ удаа багш нарын цалинг найман хувь нэмсэн нь сүүлимйн 11 жилд анх удаагаа төрийн албан хаагчдын цалингийн сүлжээнд хийж байгаа өөрчлөлт.

БАРИМТ 14

Засгийн газар /2018.09.01/: 2018 оны есдүгээр сард багш нарт нэг удаагийн урамшуулал 300 мянган төгрөг олгуулах шийдвэрийг гаргасан.

БАРИМТ 15

Есдүгээр сарын 1-нээс цалин нь нэмэгдэж байгаа төрийн албан хаагчдын дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 74911 ажилтан, албан хаагч багтаж байна.

БАРИМТ 16

Аль ч сургуулийн багш нар зундаа 48 хоног цалинтай амарна

БАРИМТ 17

Төрийн өмчийн сургуулийн багш нар таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авна.

БАРИМТ 18

Мөн анги даасныхаа төлөө хэмээн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл авна.

БАРИМТ 19

Мөн илүү цаг, дэвтэр зассаны мөнгө гэж бас авна.

БАРИМТ 20

Ц.Цогзолмаа сайд болоод сургууль цэцэрлэгүүдийг спорт танхим, гуанз түрээслүүлсэн мөнгийг төсөвт хураахыг болиулж сургулийн захирлуудад захиран зарцуулах эрхийг нь өгүүлэхээр шийдвэрлээд байгаа. Энэ мөнгийг багш нарынхаа нийгмийн асуудлыг сайжруулахад зарцуулахыг захирлуудад үүрэг болгосон.

БАРИМТ 21

Төрийн өмчийн сургуулийн багш нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авна

БАРИМТ 22

Одоо ажиллаж байгаа нийт багш нарын 73% нь эмэгтэй, тэдний 84% нь хүүхэдтэй, 30 гаруй хувь нь өрх толгойлсон, ганц биш ээжүүд гэсэн судалгаа байдаг байна

БАРИМТ 23

Есдүгээр сарын 10-ны мэдээгээр улсын хэмжээнд 117 сургууль, 217 цэцэрлэгийн багш нар ажил хаяад байгаа мэдээ байна.

БАРИМТ 24

Ажил хаялтын улмаас 100 гаруй мянган сурах, хамгаалагдах гэсэн дээд эрх ашиг хохирч байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх