ШШҮХ-ийн бичиг судлалын лабораторийн зарим шинжээчийг 30 хоног цагдан хорино

2018-09-12 11:36      ГэрэгМН

АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллажээ. Энэ хүрээнд тус газрын нэр бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.

Ингээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бичиг судлалын лабораторийн шинжээчдийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.

Шүүхээс Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх