Дасгал хөдөлгөөнд 7 хоногт 75 минутыг зарцуулдаг бол хэвийн, 150 минут бол идэвхтэйд тооцдог

2018-09-12 09:49      ГэрэгМН

-ДЭМБ 2025 он гэхэд хөдөлгөөний дутагдлыг 10 хувиар бууруулах зорилт тавьжээ-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 168 орны 1.9 сая иргэнийг оролцуулсан судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй хэмээн гарчээ. Дэлхийн 1.4 тэрбум хүн хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй болох нь судалгаагаар харагджээ.

Мөн судалгаагаар хамгийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг 10 орныг тодруулжээ.

Үүнд,

1.Уганда

2. Мозамбик

3. Лесото

4. Танзани

5. Нигер

6. Вануату

7. Того

8. Камбож

9. Мьянмар

10.Токелау

Хамгийн хөдөлгөөн муу залхуу орон

1. Кувейт

2.Америкийн Самоа

3.Саудын Араб

4.Ирак

5.Бразил

6.Коста Рика

7.Кипр

8.Суринам

9.Колумби

10.Маршаллын арлуудын орныг нэрлэжээ.

-Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их хөдөлгөөн хийдэг-

АНУ уг жагсаалтын 143, Их Британи 123, Сингапур 126, Австрали 97, Энэтхэг 117, Филиппин 141, Бразил 164-д эрэмбэлэгдсэн байна.

ДЭМБ-ийн мэдээлж буйгаар Кувейт, Саудын Араб, Ирак зэрэг улсуудын хүн амын талаас илүү нь хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэжээ. Кувейтын хувьд насанд хүрсэн иргэдийн 67 хувь нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй аж. Харин жагсаалтыг тэргүүлээд буй Угандад хүн амын 5.5 хувь нь л хангалттай хөдөлгөөн хийдэггүй, идэвхтэй бус гэсэн дүгнэлт гарчээ. Тэдний араас орсон Хятад, Мьянмар зэрэг орны иргэдийн 10 гаруй хувь нь дасгал хөдөлгөөн бага хийдэг гэсэн судалгаа гарсан байна.

Судалгаагаар өөр нэгэн онцлох зүйл нь ихэнх улсуудад эмэгтэйчүүд эрчүүдээс бага хөдөлгөөн хийдэг байна. Мөн ядуу буурай орны иргэд хөгжингүй орноос хоёр дахин идэвхтэй хөдөлгөөн хийдэг гэдгийг энэхүү судалгаанд дурдсан байна.

ДЭМБ-аас долоо хоногт 75 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулдаг бол хэвийн, 150 минут зарцуулдаг бол идэвхтэй хөдөлгөөнтэй гэж тодорхойлдог байна.

Тодруулбал, долоо хоногт 1.5 цаг спорт зааланд тоглох нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь ээ. Хөдөлгөөний дутагдлаас болж чихрийн шижин хорт хавдар зэрэг өвчлөл үүсч бий болох эрсдэлийг дагуулдаг гэдгийг судлаачид онцолсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2025 он гэхэд хөдөлгөөний дутагдлыг 10 хувиар бууруулах зорилт тавиад байна.

Эх сурвалж: www.iflscience.com/ https://truththeory.com/




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх