219 хүнийг цагаатгахаар болжээ

2018-09-10 09:01      ГэрэгМН

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өнөөдөр /2018.9.10/ болно. Монгол Улс 1996 оноос эхлэн есдүгээр сарын 10-ныг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэх болсон билээ.

Тагнуулын ерөнхий газраас гаргасан мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 31604 хүн холбогдож, 10226-г нь цагаатгажээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар нөхөн олговор нэхэмжлэх хугацааг өнгөрсөн жил 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Одоогоор шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж цагаатгуулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Улс төрийн хэрэгт баривчлагдан байцаагдсан боловч баримт нь олдохгүй байгаа хүмүүст холбогдох хэрэг, таслан шийтгэсэн тогтоол болон холбогдох бусад баримтыг олж илрүүлэх ажлын хүрээнд энэ онд 13 аймгийн архив болон аймгуудын шүүх, прокурорын архивын баримтанд үзлэг шалгалт хийж 219 хүнд холбогдох 212 хэргийг олж Тусгай архивт төвлөрүүлэн, цагаатгуулахаар болжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх