Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтыг үндэсний стандартын дагуу хийдэг болно

2018-09-07 14:40      ГэрэгМН

Эрүүл мэндийн салбарташиглагдаж байгаа болон импортлон оруулж ирж буй   эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шалгаж баталгаажуулах ажиллагаа2015 оноос эхлэн албан ёсоор хийгдэж эхэлсэн. Эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжид нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шалгаж баталгаажуулах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба гүйцэтгэж байгаа бөгөөд шалгалт тохируулгын хэмжилтийг олон улсын хэмжлийн стандарын шаардлага хангасан, тогтоосон хугацаанд дахин тохиргоо хийлгэж баталгаажсан, тухайн тоног төхөөрөмжийг шалгахад зориулсан тусгай хэмжих багаж буюу анализатор, симуляторуудын тусламжтай тодорхой хугацааны давтамжтайгаар хийдэг.

Энэхүү шалгалт тохируулгын үйл ажиллагаанд ашиглаж буй олон улсын цахилгаан техникийн хорооноос гаргасан зөвлөмж, баримт бичгүүдийг мөрдлөг болгон үндэсний 3 стандарт боловсруулах ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын 2018.08.28-ны өдрийн А/342 дугаар тушаалаар байгуулагдлаа.

Эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн удирдамж, төлөвлөгөөнийхөө дагуу дэд хэсгүүдэд хуваагдан уг стандартуудын төслийг боловсруулах аж. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх