“Coal Mongolia awards-2018”-д саналаа өгөх боломжтой

2018-09-03 12:26      ГэрэгМН

Маргааш,нөгөөдөр болох “Coal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтын үеэр “Coal Mongolia awards-2018”-ыг шалгаруулах гэж байна. Чуулга уулзалтын нэрэмжит оны шилдэг компани шалгаруулах номинацид хараат бус экспертүүдийн зөвлөл буюу Монгол Нүүрс Ассоциацийн дэргэдэх шүүгчдийн зөвлөлөөс ТОП-5 компанийг урьдчилан шалгаруулаад байгаа аж.

Ингэхдээ АМГТГ-аас ирүүлсэн нүүрс олборлолтын мэдээ болон Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан нүүрс тээврийн 2018 оны эхний долоон сарын гүйцэтгэлд үндэслэжээ.

Эцсийн шалгаруулалтыг шүүгчдийн өгсөн оноон дээр олон нийтээс онлайн санал асуулга авч шалгаруулах аж. Шалгаруулалт  энэ оны есдүгээр сарын 5-ны 19:00 цаг хүртэл явагдана.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа "Coal Mongolia-2018" чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 5-ны өдрийн 19:30 цагт Шангри-Ла зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр болох юм байна.Та саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж өгөх боломжтой.

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх