Энэ хичээлийн жилийн эхний хичээлийг “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” сэдвээр явуулна

2018-08-29 09:15      ГэрэгМН

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй. Есдүгээр сарын 1-ний өдөр бямба гаригт таарч байгаа ч сургууль, цэцэрлэгийн нээлтийг 14.00 цагаас хийх БСШУС-ын сайдын тушаал гараад байна. Их, дээд сургуулиуд ирэх сарын 3-ны даваа гарагт нээлтээ хийнэ.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар есдүгээр сарын нэгнийг "Эх хэлний өдөр" болгон зарласан байдаг. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөсний дагуу есдүгээр сарын 03-ний өдрийн эхний цагийн хичээлийг "Хүний эрхийн түгээмэл" тунхаглалын сэдвээр зохион байгуулахаар болжээ. 

Энэ хичээлийн жилийн онцлогууд:

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон ерөнхий боловсролын салбарт шинээр хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлнэ. Тухайлбал, Сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж, тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан 8 түвшнээр үнэлэх системд шилжиж байна. Энэ нь хүүхдэд сурах урам зориг, боломж өгөх ач холбогдолтой.

Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхэлнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх