Байгаль орчны “Эко Ази” дээд сургуульд элсэн суралцахын давуу талууд,эрэлт хэрэгцээ

2018-08-27 14:01      ГэрэгМН

Байгаль орчны мэргэжилтэн бэлтгэдэг дагнасан сургалттай ”Эко Ази” дээд сургууль энэ хичээлийн жилд оюутнуудад дараахь хөнгөлөлтүүдийг үзүүлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо: 

  • 480-аас дээш бол сургалтын төлбөрийн 10 хувь,
  • 500-гаас дээш бол 20 хувь,
  • 550-иас дээш бол 30 хувь,
  • 650-иас дээш бол 50 хувь,
  • 700-гаас дээш бол 90 хувь,
  • 800 оноотой бол үнэ төлбөргүй сургана.

ТҮҮНЧЛЭН: 

  • “Эко Ази” дээд сургуульд нэг гэр бүлээс хоёр оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрийг 15 хувь, 3 оюутан сурвал  эхний хүүхдийн төлбөрөөс 20 хувь, хоёр дахь хүүхдийнхээс 15 хувь гэх мэтээр хөнгөлнө.
  • Нэг хичээлийн жилд А дүнтэй суралцвал дараа жилийн  сургалтын төлбөрөөс 10 хувь, хоёр хичээлийн жилд А дүнтэй суралцвал дараагийн жилийн төлбөрөөс 15 хувь, харин гурван хичээлийн жилд А дүнтэй суралцвал Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдаж,  тухайн жилийн сургалтын төлбөрөөс 30 хувь чөлөөлөгдөх юм.
  • Магистрын ангид элсэгчдийн бакалаврын дипломын голч дүн 2.8-3.0 бол сургалтын төлбөрөөс 10 хувь, 3.1-3.5 бол 20 хувь, 3.6-4.0 бол 30 хувь тус тус хөнгөлнө.

Байгаль орчны сургуульд суралцах эрэлт хэрэгцээ

Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр байгаль орчны асуудлууд улам бүр тулгамдаж буй бөгөөд энэ асуудал Монгол Улсыг ч тойрохгүй байна. Цаг үеийн энэ шаардлага нь байгаль орчны мэргэжилтний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа бөгөөд “Эко Ази”-ийг төгссөн байлаа гэхэд ажлын байр олдохгүйн зовлонгүй юм.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд л гэхэд “Эко Ази” сургууль байгаль орчны салбарын 1400 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд  “Эрдэнэт” УБҮ, “Оюу толгой”, “Энержи ресрурс”, “Таван толгой” гэхчилэн томоохон аж ахуйн нэгжүүд, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагуудад “Эко Ази”-ийн төгсөгчид ажиллаж байна.

ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

 http://www.ecoasia.edu.mn/ ВЭВ САЙТ,

@ECOASIA.EDU.MN (Эко-Ази Байгаль Орчны Дээд Сургууль) фэйсбүүк хуудсаар зочлоорой.

Мөн 456570,99122667,99183333,99117035,99192160 дугаарын утсуудаар холбогдох буюу Улаанбаатар, Баяндүрх дүүрэг, 13-р хороолол Бөхийн өргөөний зүүн талын “Эко Ази” дээд сургуулийн байранд очоорой.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх