Монголын зохиолчдын эвлэлийн УЗ-ийн даргаар До.Цэнджав сонгогджээ

2018-08-27 11:03      ГэрэгМН

Монголын зохиолчдын эвлэл өнгөрсөн амралтын өдөр Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа сонгов. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир таалал төгссөн билээ. Иймд Монголын зохиолчдын эвлэл Удирдах зөвлөлийн даргаа нөхөн сонгосон нь энэ юм. 

Удирдах зөвлөлийн даргын сунгаанд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбат, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджав, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар өрсөлдөж, олонхийн саналаар Д.Цэнджав сонгогдсон юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх