Австралийн засгийн газар 5G технологийн аюулгүйн заавар гаргасан нь Хятадын дургүйг хүргэв

2018-08-24 10:35      ГэрэгМН

Австралийн засгийн газар 5G технологийн аюулгүйн заавар  гаргасан тухай өгүүлэв

Австралийн засгийн газар,  Австралийн харилцаа холбооны операторт 5G технологийн аюулгүйн заавар гаргасан  тухай Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 23-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Хятадын тал үүнд маш их анхаарал хандуулж байна.  Австралийн засгийн газар энэ буруу шийдийг гаргаж байгаа нь Хятад Австралийн аж  ахуйн нэгжүүдийн худалдааны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх болно" гэжээ.

Энэхүү  төлөөлөгч "Хятадын засгийн газар аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчим  болон олон улсын дүрмийн дагуу гадаад эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг  хөгжүүлэхийг сайшааж байна. Австралийн засгийн газар төв голч, төв шударга,  нээлттэй байх зарчмын дагуу Хятадын аж ахуйн нэгжүүд Австралид ажил хийхэд сайн сайхан бизнесийн орчин бий болгохыг хүсч байна. Австралийн тал хоёр талын эдийн засаг худалдааны хамтын  ажиллагааны дагуу үндэсний аюулгүйн байдлаар шалтаг болгож, Хятадын аж ахуйн  нэгжийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, саад хийхгүй байх ёстой" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх