Удирдлагынх нь  хариуцлагагүйгээс  болж “Стандарт” банкинд “Эрдэнэт” барьцаалагдлаа

2018-08-16 10:07      ГэрэгМН

“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлууд улам хурцдаж байгааг сүүлийн үеийн явдлууд улам бүр баталсаар байна.

Олон нийтийн дунд тус үйлдвэрийн “49 хувь”, “51 хувь” ялгаагүй асуудалтай хэмээх яриа цуурхлыг тараагсад энэ удаа “амжилт”-д хүрч байх шиг.

Энэ нь 51 хувийн асуудал биш харин ч “Эрдэнэт” үйлдвэрийг бүхэлд нь барьцаалсан хэрэг болохыг өмнө нь ч яригсад олон байсан. Энэ удаа ч Лондонгийн шүүх үүнийг нотолж тус  үйлдвэрийг өр төлөх шийдвэр гаргаж, бас үйлдвэрийн удирдлагыг гадаадад ажлаар очихыг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр “Жаст”-ын Ш.Батхүүгээр 100 гаруй сая ам.долларын өрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон гэнэ. Уг нь “Жаст”-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримтаар зээл авсныг гадаад, дотоодынхон нотолсон ч манай талаас Английн арбитрын шүүхэд нотлох баримтыг хангалттай гаргаж өгөөгүйгээс ийнхүү “Стандарт” банкны талд шүүхийн шийдвэр гарсан байна. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар бол “ Уг нь 3 жилийн өмнө 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргасан ч түүнээс хойших хүү алданги зэргийг тооцоод 100 гаруй сая ам.доллар төлөхөөр болжээ. Энэ удаа Засгийн газар яалт ч үгүй ийм хэмжээний мөнгөн дээр унаад байгаа аж.

 Гэхдээ уг мөнгийг  Засгийн газар төлөх үү, “Эрдэнэт” үйлдвэр төлөх үү? Английн шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийг уг мөнгийг төлөх шийдвэр гаргажээ. Мэдээж үйлдвэрт   хохирол учирсан тохиолдолд буруутай этгээд хариуцлага хүлээх ёстой.  Тийм л учраас “Эрдэнэт” үйлдвэр арга буюу буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа бололтой.Нэг үгээр “Эрдэнэт” өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв.Уг нь анх “Эрдэнэт” үйлдвэрээс хангалттай нотлох баримтуудаа гаргаад өгсөн бол Монголд ийм гурвалжин, дөрвөлжин юм болохгүй байв.

Английн аритрын  Дээд шүүх уг асуудлыг хянан үзэж, 2018.07.06-ны өдөр 100 хувь “Стандарт” банкны талд шийдвэрээ гаргасан нь албан ёсоор хоёр долоо хоногийн өмнө иржээ. Ингээд л буруутай этгээдийн эрэлд гарцгаав.

Тэгэхээр тэдгээр этгээд үүд нь хэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хамгийн эхэнд мэдээж “хуурамч” гэх бичиг баримтаар зээл авч “Эрдэнэт” үйлдвэрийг өрөнд оруулсан “Жаст”-ын хэмээх Ш.Батхүү асар их буруутай. Гэхдээ тэр ганцаараа буруутай гэдэгт итгэх хүн Монголд ховор байна. Түүний цаана тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарыг байсан, тэд ч буруутай хэмээх хүмүүс олон байна. Нээрээ ч олон арван жил зөвхөн мөнгөний төлөө хэнийг ч худалдчих хэмжээнд төгсөрсөн барууныхан манай 20 гаруйхан жилийн түүхтэй бизнесүүдийг энэ байтугай хулхидах нь тодорхой. Мөн тэрхүү системийн “эцэг” болсон Англи улсын арбитрын шүүх ч хэний талд асуудлыг шийдэх нь тодорхой байсан. Асуудал яг л процедурынхаа дагуу өрнөн ийнхүү “Эрдэнэт” барьцаалагдлаа.

“Жаст”-ын Ш.Батхүү нарын эсрэг “Эрдэнэт” үйлдвэр шүүхэд гомдол гаргахаар болоод байгаа тухай яригдлаа. Харин Ш.Батхүү ганцаараа уг асуудлыг хүлээх ёстой юу эсэхүл тэр үед “Эрдэнэт”-ийг удирдаж байсан Ч.Ганзориг, ТӨХ-г удирдаж байсан Д.Сугар, Ерөнхий сайд асан С.Баяр нар хариуцлагыг хамт үүрэлцэж уг мөнгийг төлж үйлдвэрийг болоод улсыг хохиролгүй болгох уу гэдгийг шүүх шийдэх нь.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
уншигч

эрдэнэтийн удирдлага даваацэрэн,цэрэнбадам гэдэг нөхдүүдийг шалгах ёстой. яагаад зохих баримтыг нь гаргаж өгөөгүй юм.

2018-09-06 11:21    103.212.116.172
зочин

Ямар ч хамаагүй банкинд очоод хуурамч гарын үсгээр зээл авах гээд үздээ ,худлаа шүү дээ

2018-08-16 20:48    103.26.195.105
zochin

mergejliin zasgiin gazar mergejliin bus salbart hoshuu durehiig horiglono gej huulind nemelt oorchlolt oruulmaar yum

2018-08-16 14:12    66.181.190.31
zochin

ERDEMTEDIIG ERH MEDELD GARGAHGUI BOL ULS TORCHIDIIN GAR HOL BOLJ BNA

2018-08-16 14:11    66.181.190.31
уншигч

нотлох баримтыг нь гаргаж өгөлгүй ялагдуулсан нөхөд хариуцлага хүлээх ёстой.энэ нөхөдийг тодоруулж батхүүтэй хамт шийтгэх хэрэгтэй

2018-08-16 11:00    66.181.183.198
Мангартаад бай.

Нээрээ тийм банк хуурамч гарын үсэг тамгаар зээл олгох уу?

2018-08-16 10:33    202.21.103.62
БАТ инженер

Юун хуурамч баримт бичиг. Дэлхийн нэг том банк хуурамч баримт бичгээр тийм том зээл өгөх үү. Хүн үнэмшмээр юм яриач МАН-ыхаан

2018-08-16 10:15    103.206.195.163

Сэтгэгдэл нэмэх