Зам тээврийн дэд сайдад нэр дэвшсэн Л.Халтар гэж хэн бэ

2018-08-14 18:22      ГэрэгМН

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар  Зам тээврийн хөгжлийн дэд сайдад   долоон хүн нэр дэвшсэнээсЛ.Халтарын нэрийг дэд сайдын албан тушаалд нэр дэвшүүлэхээр болжээ.

 Л.Халтарыг тухайн салбартаа ажиллаж байгаа, мэргэжлийн болон ажлын дадлага туршлагатай гэсэн шалгуураар нэр дэвшүүлжээ.

Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа аж.

Тэрбээр УБТЗ-д олон жил ажилласан нэгэн бөгөөд сүүлийн жилүүдэд  УБТЗ-ын даргад хэнийг тавих вэ гэдэг асуудал сөхөгдөх бүрт МАН-ын зүгээс түүний нэр яригдаж ирсэн. Тийм ч учраас даргын суудалд санаархсан бусад хүмүүс нь түүнийг хэвлэлээр бичүүлэх нь их бөгөөд хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлуудаар бичдэг. Тэрбээр хурдан морины хоббитой, нийслэлийн ИТХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Төмөр замын даргаар олон жил ажилласан,УИХ-ын гишүүн асан Р.Раштай худ ураг барилцсан тэрбээр төмөр замын салбарт тасралтгүй 25 жил ажиллаж байгаа аж.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
С.Болдбаатар

Томилгоо нүдээ олж байна бусуу

2018-08-15 15:14    202.179.25.15
a

yahav fm-n hotlogchoos bol deer l profile bn

2018-08-14 18:38    122.27.157.138

Сэтгэгдэл нэмэх