Иерусалимд археологчид 2200 жилийн настай алтан ээмэг олж илрүүлжээ

2018-08-13 15:13      ГэрэгМН

Уг чимэглэл нь Эллинүүдийн эрин үеийн олдворын нэг аж. Мэргэжилтнүүд хугацааг нь мэдэх тустай бөгөөд зарим өгөгдлийг аль хэдийн боловсруулаад байна. Иерусалим археологчдын олсон 2200 жилийн настай алтан ээмэг нь цагираг хэлбэрээр дүрслэгдсэн эвэртэй бугын эсэхүл ямаа ч юм шиг дүрслэлтэй ажээ.

Эрдэмтэд олдворыг олсон газраас керамик эдлэл болон зоосыг өмнө нь олсон бөгөөд ээмэг нь яг тэр үед хийгдсэн гэж үзжээ. Археологичдын үзэж байгаагаар эртний гоёл чимэглэлүүдийг зөвхөн сурвалжит баячууд  хэрэглэдэг байсан тул уулан дээрх сүмийн ойролцоо байршиж байгаа нь шинж чанарыг нь илрүүлж болох аж.

"Эллиний" үеийн еврейчүүд эсвэл грекчүүдийн аль аль нь энд байсныг бодолцож үзээд ээмгийг эзэмшигч нь эрэгтэй хүн байж болох гэнэ. Эрдэмтэд малтлагын талбайн ойролцоогоос өрөөсөн ээмгийг нь хайж байгаа ажээ.

Жич: Уг ээмэгний зургийг харахад эртний нүүдэлчин ард түмэн болох скифийн амьтны загварт урлагийн дурсгалуудтай адил хэлбэртэй байх аж. Амьтны загварт урлагийн бүтээлүүд Крымээс олдсоныг үзэхүл энэхүү ээмгийг түүнтэй холбож болох мэт. Энэхүү скифүүд нь ан амьтныг хүрэл болон алтаар үйлдэхдээ их л гоё угалзарсан байдлаар хийсэн байдаг. Мөн Төв Ази тэр дундаа Монголоос ихээр олдсон хүрэл зэвсгийн үед холбогдох буган чулуун хөшөөний дүрслэлүүд ч тэдгээртэй ойролцоо дүрстэй байдаг.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх