ОУОХ-ны маркетингийн комиссын гишүүнээр Б.Баттүшиг сонгогджээ

2018-08-10 12:58      ГэрэгМН

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 2020” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн салбар комиссуудыг байгуулсан.

Олон улсын олимпийн хороо нь нийт 27 салбар комисстойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд "Маркетингийн комисс"-ийн гишүүнээр Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, "Токио-2020" Монгол улсын багийн ахлагч Б.Баттүшиг сонгогдлоо.

Тус комисст Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Такеда Цүнекүза /дарга/, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ ЕНБД, ОУОХ-ны гишүүн Патрик Бауман тэргүүтэй спортын зүтгэлтнүүд ажиллаж байгаа ажээ.

ОУОХ-ны "Спорт ба Эмэгтэйчүүд" комисст Монголын волейболын холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Тунгалаг ажиллаж байгаа бол 2012-2013 онуудад “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүнээр МҮОХ-ны Зөвлөх Ж.Отгонцагаан ажиллаж байлаа.

"Олимпийн өвөө" хэмээн спортын хамт олондоо хүндлэгдсэн ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1977-2009 онуудад ОУОХ-ны бүрэн эрхт гишүүнээр ажиллаж байсан билээ.

Б.Баттүшиг нь Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдож, 2017 онд Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлуудыг гүйцэтгэдэг байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх