ЗТХЯ-ны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ

2018-08-10 10:56      ГэрэгМН

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад нэгнийхээ амь насыг хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан байна. Өчигдөр орой 22.00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарсан аж. 

Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан Г нь Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга байжээ. Харин түүний аминд хүрсэн М нь Төрийн тусгай удирдлагын газрын дарга гэнэ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна" гэсэн байна. 

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Насаа

Ээ бурхан минь гэж...Их л том эрх ашгаар алтан амий нь үрдэг байх даа

2018-08-10 11:24    202.179.24.13

Сэтгэгдэл нэмэх