2018 онд хамгийн их ашиг орлоготой хөлбөмбөгчдийг Месси, Роналду, Неймар нар тэргүүлсээр байна

2018-08-10 10:49      ГэрэгМН

Хөлбөмбөгчдийг хамгийн өндөр цалинтай гэж үздэг. Гэхдээ үнэндээ бол зөвхөн хөлбөмбөгийн том одод л жинхэнэ их ашиг орлого олох боломжтой.

2018 оны хөлбөмбөгийн хамгийн өндөр цалинтай тоглогч нь хэн бэ?

2018 онд дэлхийн хамгийн өндөр цалин орлоготой хөлбөмбөгчин бол алдарт Лионель Месси /Lionel Messi/ юм. Одоогийн байдлаар түүний орлого 126 сая евро болжээ. Энэ нь гэрээний дагуух цалин хөлс төдийгүй том хэмжээний зар сурталчилгааны кампанит ажлын орлогоос бүрддэг.

Месси 1987 оны 6-р сарын 24-нд Аргентины Росарио хотод төрсөн. Түүний аав энгийн ажилчин байсан бөгөөд ээж нь цэвэрлэгч байсан аж. Ирээдүйн хөлбөмбөгийн одоос гадна гурван хүүхэдтэй.

Хүү нь таван настай байхдаа орон нутгийн сонирхогчдын "Грандоли" клубт хөл бөмбөг тоглож эхэлсэн. Түүний анхны тоглолтуудыг үзсэн эмээ нь түүний ач хүү алдартай хөлбөмбөгч болох байх гэж мөрөөддөг байсан (түүнийг ирээдүйн зорилго болно гэж мөрөөддөг байсан аж). Тэр хүү гайхалтай амжилтанд хүрсэн бөгөөд 1995 онд тэр "Ньюэллс Олд Бойз" клубт ирсэн.

Ирээдүйн гайхалтай хөлбөмбөгчийг 11 настай байхад нь эмч нар гэнэтийн оношлогоо хийж өсөлтийн дааврын дутагдалтай гэжээ. Шаардлагатай эмчилгээний өртөг нь сард 900 доллар байсан аж. Тэр мөнгийг гэрийнхэн нь олж чадахгүй байлаа.

Гэвч хоёр жилийн дараа Барселонагийн хувьцаа эзэмшигч нэгэн түүнийг авъяастай залуу учраас, багтаа шалгуулахыг ятгав. 2000 оны 9-р сард Месси болон түүний аав Каталонид ирсэн бөгөөд клубын захирал нь залуу авьяастаны гайхамшигтай тоглолтыг үзжээ. Тэрбээр Мессигийн гэр бүлийг Европт шилжүүлж, түүнийг эмчилгээнд оруулахын тулд захирлуудын зөвлөлийг яаралтай хуралдахыг уриалав. Энэ эь Аргентин залуугийн хувь заяаны эргэлт болсон юм. Барселона клубт тэрбээр гайхалтай карьераа эхлүүлсэн билээ.

Хоёрдугаар байрыг авъяаслаг хөлбөмбөгч Криштиану Роналду эзэлж байна. Түүний орлого 94 сая евро.

Тэрбээр 1985 оны 2-р сарын 5-нд Португалийн Фуншал хотод төрсөн. Хөл бөмбөг тоглохын тулд хөвгүүн найман настайдаа “Андоринья” багт оржээ. Дараа нь тэрээр Дараа нь орон нутгийн "Насьонал"-д орж улмаар хэд хэдэн тоглолтод хожсоны эцэст "Спортинг" -тай гэрээ байгуулсан.

Залуу хөлбөмбөгч талбай дээр гайхамшигтай техник, хурд, физик өгөгдлийг байнга үзүүлж олон дасгалжуулагчийн сонирхлыг өдөөж байлаа. Тийм ч учраас 18 насандаа (2003) Роналдо алдарт "Манчестер Юнайтед"-д уригдаж, багийн ахлагч болжээ. 2009 онд тэрээр домогт “Реал Мадрид”-д 80 саяар очиж 9 жил тоглов. Харин энэ 2018 оны зун Криштиану Италийн "Ювентус" руу шилээд байна.

Неймар да Сильва 81.5 сая еврогийн орлогоор гуравт орж байна.

Neimar 1992 оны 2-р сарын 5-нд Бразилийн Можи-дас-Крузис хотод төрсөн. Хуучин хөл бөмбөгчийн хүүгийн хувьд эцгийнхээ мөрөөр явж, арван нэгэн настайдаа "Сантос" клубт тоглож эхэлсэн байна. Неймар 2013 оны зун "Барселона"-д ирэхдээ зөвхөн сайн тоглож авьяасаараа шинэ шинэ өндөрлөгүүдийг эзлэн авахад бэлэн байсан юм, гэхдээ бас тоглоом нь тэдний фенүүдийн хувьд бодит шоу, хязгааргүй тааламжтай байх ёстой гэдгийг ч ухаарч байжээ. 2017 оны наймдугаар сард хөлбөмбөгчин Францын “Пари Сент-Жермен” клуб руу шилжсэн.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх