ИЗНН Сонгуулийн eрөнхий хороог шүүхэд өгнө гэлээ

2018-08-10 10:01      ГэрэгМН

Сонгуулийн eрөнхий хороо сонгох сонгогдох эрхэнд халдаж, Үндсэн хуулийг хөсөрдүүлж байна гэж ИЗНН мэдэгдэл гаргажээ. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоод тайлангаа хугацаандаа ирүүлээгүй хэмээн СEХ тус намыг бүртгэхээс татгалзсан билээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Монгол Улсад хэн дуртай нь хууль гаргаж МАНАН-д үйлчилдэг байж таарахгүй. СEХ 2016 онд манай намыг сонгуульд оруулахгүй гэж муйхар шийдвэр гаргаж байснаа давтлаа. Сонгох сонгогдох эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Улс төрийн нам тайлангаа хугацаандаа өгөөгүй тохиолдолд торгохоос өөр шийдвэр байж таарахгүй.

СEХ ялладаг шийтгэдэг байгууллага биш бүртгэлийг ажлыг хариуцдаг. Тэр ажлаа хийх үүрэгтэй. Энэ байгууллагыг намын томилгооны хүн, тэр дотроо “асуудалтай” хүн удирддаг байж таарахгүй. ИЗНН энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага, холбогдох газруудад хандана” гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх