"Хурд" группын барилгын туслах ажилтан краны тросс тасарснаас амиа алджээ

2018-08-09 11:37      ГэрэгМН

Чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарсны улмаас барилгын туслах ажилтан 17 настай "У" толгойдоо цохиулан амиа алджээ.

Цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 8-ны 19:22 цагт ХУД-ийн 11 дүгээр хороо ”Хүннү хорооллын Хурд группийн барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн байна. 

"Хурд группийн барилгын туслах ажилтан СХД-ийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, эрэгтэй 17 настай "У" нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан амиа алдсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна" гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх