Их Британид 1800 жилийн өмнө хийгдсэн Ромын үеийн алтан бөгжийг олжээ

2018-08-03 13:59      ГэрэгМН

Энэхүү олдворын эзэн нь Ромын эзэнт гүрний өндөр дээд албатай хүн байсан бөгөөд МЭ-ний 200-300 оны үед холбогдох аж.

45 настай Жэйсон Месси нь Английн баруун өмнөд дэх Сомерсет мужийн хүн аж. Тэрбээр алтан бэлзэгийг олж илрүүлэхэд Крюкерн хотын ойролцоох талбайд металл илрүүлэгчийг ашиглан олжээ.

Энэхүү олдворыг Лондон дахь Британийн музейн шинжээчид хүлээлгэн өгч, түүхэн үнэ цэнийг нь тогтоожээ. Ромын “Ялалтын бурхан”-ыг сийлсэн, хоёр морь хөллөсөн тэргээр зорчиж буй Ромын эзэнт гүрний өндөр албан тушаалтнуудын нэгийг бөгжинд дүрсэлсэн байна.

Уг бөгжийг ойролцоогоор 1800 жилийн өмнө урлажээ. Үнэт эдлэлийн өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход хэцүү юм. Орон нутгийн археологчид энэ бөгж Сомерсетийн хамгийн үнэ цэнэтэй олдворуудын нэг гэдэгт итгэж байна.

Мэргэжилтнүүд нэмэлт малталт, судалгаа хийхийг шаардаж байгаа аж. Жейсон Месси болон түүний өмгөөлөгч нь бөгжийг борлуулсантай тэнцэх ашгийг авах, түүхч нар яг нарийн үнэ цэнийг нь тодорхойлохыг хүсч байна.

Сүүлийн үед археологчид эндээс Ромын 60 ширхэг монетон зоос олжээ. Мөн хүрэл, мөнгөн төлбөрийн хэрэгслүүд олноор олдож байгаа учир энэхүү бөгжний эзнийхийг маш баян сурвалжит айл байсан гэж үзэж байгаа аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх