2018 оны ДАШТ-ий рекорд амжилтууд

2018-07-31 10:23      ГэрэгМН

Орост болсон ДАШТ-д Роналду хамгийн хурдан гүйсэн бол Неймар хамгийн удаан баашлан хэвтэв.

Криштиану Роналду хурдны дээдийг үзүүлэв

Португалын үндэсний шигшээ багийн ахлагч Криштиану Роналду Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай хурдыг үзүүллээ. Испанийн эсрэг хийсэн тоглолтонд Криштиану 38.6 км/цаг-ийн гайхалтай хурдыг үзүүлжээ. Энэ нь дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хурдны шинэ дээд амжилт гэнэ. Роналдугийн энэ амжилт нь 2009 онд Ямайкийн тамирчин Усэйн Болтын үзүүлсэн 44,7 км /цагийн хурдтай тэнцсэн аж.

Неймар тоглолтын үеэр 14 минутыг хэвтэж өнгөрөөлөө

Бразилийн алдарт хөлбөмбөгчин Неймар тоглолтын үеэр өрсөлдөгчиддөө түлхүүлэхдээ тэсвэрлэлгүй байнга удаан хугацаагаар хэвтэж олны шүүмжлэлийг хүлээлээ.

Орос дахь ДАШТ-д 13 минут 50 секундын турш талбай дээр жинхэнээр эсвэл баашлан хэвтэж байлаа. Энэ тухай RTS Sport вэбсайт мэдээлэв.

Неймарын энэхүү баашлалт нь Дэлхийн аваргын гайхалтай мэдрэмж болсон бөгөөд хөлбөмбөгийн супер одыг Интернет-мем болгосон юм.

Арван хоёр авто гоол

Орос улсад болсон ДАШТ гайхамшигтай олон амжилтыг тогтоосон. Энэ тэмцээнд оролсон тоглосон багуудын тоглогчид өөрсдийн хаалгандаа 12 гоол хийсэн. Энэ нь ховор тохиолдол аж. Үнэндээ өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх өөрийн хаалгандаа гоолдсон нь тийм ч их биш байсан аж. Өмнөх рекордыг 1998 онд Францад болсон ДАШТ-ий үеэр тогтоосон бөгөөд зөвхөн 6 гоолыг л өөртөө хийсэн байна.

Хорватын үндэсний шигшээ багийн довтлогч Марио Манжукич финалын тоглолтонд өөрийн хаалганд гоол оруулсан. Энэ нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр хэзээ ч тохиолдож байгаагүй юм.

Нэмэлт цагт есөн удаа хожив

ДАШТ-ий хамгийн олон тоглолт удаан үргэлжилж нэмэлт цагт дууссан. Үндсөн цагийн 90 минутын дараа хожсон есөн удаагийн тоглолт боллоо. Үүнийг ОХУ-д болсон ДАШТ-ээс өмнө хэн ч урьдчилан таамаглаж байгаагүй учир гайхалтай байсан.

Тоглолтын 15 дахь секундад шар карт өгөв

Энэ бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн “хурдан” шар хуудас өгсөн тоглолт байсан аж. Мексик болон Шведийн хоорондын тоглолт эхлээд 15 секунд болоход шүүгчийн шүгэл дуугарч эхний шар картыг харуулна гэж хэн ч төсөөлөөгүй байна.

Ингэснээр Мексикийн тоглогч Хесус Галлардо Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хурдан шар хуудас авсан цорын ганц хөлбөмбөгч болжээ. Анхны рекорд нь Италийн хөлбөмбөгчин Жианпиеро Марини байсан бөгөөд 1982 онд Польшийн эсрэг тоглохдоо 51 дэх секундэд шар картаар шийтгүүлжээ.

Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хөгшин хөлбөмбөгчин

Египетийн хаалгач Эссам Эль-Хадари нь Орост болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхаа хаалгыг хамгаалсан. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн хөгшин тоглогч болсон. Тоглолтын өдөр Эль-Хадари 45 настай, 161 хоногтой байлаа. Өмнөх рекордыг Колумбийн тоглогч Фарид Мондрагон 43 настай дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцсон.

Торгуулийн цохилтын тоо - 28

2018 оны ДАШТ-нд торгуулийн цохилтыг хамгийн олон удаа өгсөн байна. Тэмцээний үеэр шүүгчид 28 торгуулийн цохилт заажээ. Ийнхүү олон удаа торгуулийн цохилт заасан нь шинжээчдийн үзэж байгаагаар шүүгчид тоглолтыг ухраан үздэг технологи нэвтрүүлсэнтэй холбоотой бөгөөд энэ нь дүрэм зөрчсөн тоглолтыг ч багасгасан гэнэ

Өмнө нь 1990 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 18 удаа торгуулийн цохилт заасан нь рекорд байсан. Дараа нь ийм тооны торгуулийн цохилт 1998 болон 2002 онд хоёр удаа давтагджээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх