Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадам болно

2018-07-24 16:52      ГэрэгМН

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг долоодугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Тус ойн хүрээнд Соён гэгээрүүлэгч, яруу найрагч, говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Хурмаст тэнгэр” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. Яруу найргийн наадам долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагт Дорноговь аймгийн "Соёмбо" цогцолборт болно.

Түүнчлэн долоодугаар сарын 27-ны 12:00 цагт Ноён хутагтын есдүгээр дүрийн гэгээнтэн Данзанлувсантүдэв аймгийн "Хүүхдийн ордон"-д сүсэгтэн олон түмэнд ерөөл айлдах юм байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх