Ганган хавираа /Н.Жаргалбаярт зориулав/

2018-07-19 15:10      ГэрэгМН

Сэнжиг ч аваагүй сэрвүү өрөлтөөс 
Сэрэмж алдамгүй Содном арсланг 
Нэгдэл начины хүү нэг л хавирав 
Нээрээ юу гэмээр ганган хавирав

Тэнгисийн загас үргэлтэл хавирав 
Тэнгэрийн бүргэд тургитал хавирав 
Тэмээн чулууд нуртал хавирав 
Тэнэмэл хамхуул хуртал хавирав

Хөх сувд Хөвсгөл зог тустал хавирав 
Хөх хадаг Сэлэнгэ цог астал хавирав 
Хөх өвгөн Нэгдэл цуг бостол хавирав 
Хөх судрын хуудас хөг ортол хавирав

Заал цэнгэлдэх ханартал хавирав 
Засуул цэцүүд нумартал хавирав 
Зайн агшинг архалж хавирав 
Заан цолоо дархалж хавирав

Гүрэн улс доргитол хавирав 
Гүйгүүл ноход борготол хавирав 
Догшин бух окортол хавирав 
Догдолсон хүүхэн орилтол хавирав

Гэтсэн чонын бүрх цайтал хавирав 
Мэдсэн бүхний зүрх айтал хавирав 
Цаст Хархираа үелтэл хавирав 
Цалгиа Тэс үерэлтэл хавирав

Шилийн сарлаг цочтол хавирав 
Шийдсэн мэх очтол хавирав 
Шинэ аваргын зам тэгширтэл хавирав 
Шилтэй цэнхэрийн бөглөө мултартал хавирав

Тал бичээч




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх