НҮБ зэвсэгт мөргөлдөөнөөс хүүхэд хамгаалах тогтоол баталжээ

2018-07-10 12:23      ГэрэгМН

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр буюу энэ сарын 9-нд тогтоол баталж, зэвсэгт мөргөлдөөний явцад хүүхдийг цэрэгт татан хохироож, хүчирхийлж, хулгайлах зэрэг нь олон улсын хууль зөрчсөн үйл ажиллагаа мөн гэж хатуу зэмлэн буруушаалаа. 

НҮБ-ын бүх гишүүн орон хүүхдийг хоморголон алах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шалгаж, хуулийн дагуу шийтгэхийг тус тогтоолоор шаардсан байна. 

НҮБ-ын гишүүн орнууд зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хүүхдүүдэд хууль бус арга хэмжээ авахаар зарга мэдүүлэх, хорихыг орлуулахыг шаардлаа. Зэвсэгт мөргөлдөөний явцад, түүний дараа боловсрол эзэмших, эм эмнэлгийн үндсэн үйлчилгээ авах эрхийг баталгаажуулахыг цохон тэмдэглэж, зэвсэгт мөргөлдөөний явцад хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж хүртээхийг зөвшөөрөхийг шаардав. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх