А.Амарсайхан, Р.Нямдорж, Б.Болорцэрэн зэрэг 12 зохиолч МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртлээ

2018-07-09 17:40      ГэрэгМН

1

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 2018 оны “МЗЭ–ийн нэрэмжит шагнал”-ын эздийг тодрууллаа. Шагналын эзнээр зохиолч, яруу найрагч А.Амарсайхан, Р.Нямдорж, Б.Болорцэрэн, Г.Нэргүй, Б.Оролзод, С.Пүрэвсүрэн, Г.Бадам, С.Эрдэнэчимэг, Н.Саалуут, Б.Энхбат, Б.Чимиддорж, Э.Амарзаяа нар тус тус тодорсон аж.

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон монголын утга зохиолын шинэ залуу авьяастнуудад олгодог "ГОМБЫН СЭР-ОД"- ын нэрэмжит шагналыг энэ жил залуу яруу найрагч Б.Жамбалдорж, Д.Нямдорж, Г Бөртэ-Үжин нар хүртсэн байна.

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, МЗЭ үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр яруу найрагч, зохиолч О.Бяруузана, Д.Базаргэлэг, П.Алтанцэцэг, Н.Болормаа, Ш.Солонго, Б.Ариун-Эрдэнэ, Л.Туяа, С.Эрдэнэбат, П.Наранбаатар нарын шинэхэн гишүүдээр эгнээгээ өргөтгөжээ.

1




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх